Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй болон Налайх дүүрэгт өнөөдөр зургаан байршлыг хамгаалалтад авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлд коронавирусийн халдвар илэрсэн зарим байршилд цагдаагийн хамгаалалт тогтоож байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр 14:00 цагийн байдлаар нийслэлийн хоёр дүүргийн зургаан байршлыг шинээр хамгаалалтад аваад байна.

Үүнд,

Чингэлтэй дүүрэгт:

  • 4 дүгээр хороо, 20 дугаар байр,
  • 4 дүгээр хороо, 24 дүгээр байр,
  • 6 дугаар хороо 47 дугаар байр,

Налайх дүүрэгт:

  • 5 дугаар хороо, 72 дугаар байр,
  • 2 дугаар хороо, 1 дүгээр байр,
  • 8 дугаар хороо, 31б байр багтаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр 218 хүнээс коронавирусийн халдвар илэрч, дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 5,047 болсон. Үүнээс 4,650 нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.