Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гаргажээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны гуравдугаар сарын ээлжит хурал өнөөдөр болж, хурлаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Эдийн засаг банк санхүүгийн өнөөгийн байдал ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор дараах хоёр шийдвэрийг гаргажээ.  

  1. Бодлогоын хүүг 6%-д хэвээр хадгалах
  2. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэр гаргасан бөгөөд уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200-гаас дээш ажиллагчтай худалдааны салбар, ААН-үүдийг хамруулахаар өргөтгөсөн байна.

"Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулгыг хийх болно"

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн  Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард 2.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 2%-тай байгаа. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлын идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, сайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байна.

Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтот орчныг хадгалах хүлээлттэй байгаа хэдий ч вирусийн тархалт, вакцинжуулалттай холбоотойгоор өөрчлөгдөж болзошгүй байна.

Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж ААН байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлттэй байгаа бөгөөд 2021 оны эхний хоёрдугааар сард экспорт 71%-аар, боловсруулах салбар нэг хоёрдугаар сард 66 болон 37%-аар тус тус өссөнийг онцолж хэлмээр байна.

Олон улсын зээлжих зэрэглэлийн Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлвийг сөргөөс тогтвортой болгож ахиулахад Монгол Улсын гадаад валютын албан ёсны хүрэлцээ нэмэгдэж, богино хагацаанд гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлсөн байна.

Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулгыг хийх болно” хэмээв.