Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсаас 110 хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл хийлгэснээс ШУТИС-ийнх хамгийн олон

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БШУЯ

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл 20 хүнтэй ч 12 зөвлөлөөр дамжуулан 5,000 орчим хүний оролцоотойгоор магадлан итгэмжлэлийг хийж байна. Манай улсад дээд боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэл хийлгэх зохицуулалттай бол хөтөлбөрийг сайн дураар магадлан итгэмжилдэг.

Улсын хэмжээнд дээд боловсролын 88 байгууллага байна. Тэдний 72 нь магадлан итгэмжлэл хийлгэжээ. Харин хөтөлбөрийн тухайд 3,361 хөтөлбөр байгаагаас өнөөдөр хүчинтэй нь 130 байна. Магадлан итгэмжлэлийг 5 жил тутамд нэг удаа хийдэг. 2005 оноос хойш дөрвөн удаа магадлан итгэмжлэл хийлгэсэн дөрвөн сургуулийн дөрвөн хөтөлбөр байна.

  1. АШУҮИС-ийн “НҮҮР АМ СУДЛАЛ” хөтөлбөр
  2. ШУТИС-ийн “ЦАХИЛГААН ХОЛБОО” хөтөлбөр
  3. МУБИС-ийн “БАГШ СӨБ” хөтөлбөр
  4. Мандах их сургуулийн “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ” хөтөлбөр

Манай улсаас 110 хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн байна. Үүнээс хамгийн олон хөтөлбөрөө ШУТИС магадлан итгэмжлүүлжээ.

 

Эх сурвалж: БШУЯ