Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
https://www3.nhk.or.jp/nhkworld/

71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлахаар болсныг өнөөдөр Японы сүмогийн холбоо зарлажээ.

Бэртгэл гэмтлийн улмаас гурван башё дараалан барилдалгүй өнжсөний дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс Какүрюүд анхааруулга өгч байв.

Олон башё алгассан сүмогийн дээд цолтонд ингэж анхааруулсны дараа хүчээр зодог тайлуулдаг дэг бий. Хамгийн сүүлд тэрбээр 2020 оны харү башёд (гуравдугаар сард болдог) бүтэн барилдсан юм.

Ёкозүна Какүрюү М.Ананд нь өдгөө 35 настай бөгөөд 2001 онд 16 настайдаа Японд ирж, тэр жилээ Кюшүгийн дэвжээнд анх удаа гарч байсан билээ.

Улмаар 2014 оны хавар сүмогийн хамгийн дээд цол Ёкозүнаг хүртэж, Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн юм. Өнгөрсөн онд тэр Япон улсын иргэн болсноо зарласнаар зодог тайлсныхаа дараа мэргэжлийн сүмогийн дэвжээ эзэмших эрхтэй болж байв.

Сүмогийн түүхэнд Какүрюү нь Япон улсын иргэн болсон дөрөв дэх гадаад ёкозүна болж байна. Түүний өмнө АНУ-д төрсөн Акэбоно, Мүсашимарү, Монгол улсад төрсөн Хакүхо нар иргэний харьяаллаа сольж байжээ.

 

Эх сурвалж: NHK, Kyodo News