Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгтэй холбоотой халдварын найман тохиолдол бүртгэгджээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгт халдварын шинэ голомт үүссэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: -Тус цэцэрлэгт гуравдугаар сарын 12-нд халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн бол 21-ний байдлаар гурван ажилтан, тэдний ойрын хавьтал таван хүн нийт найман хүнээс халдвар илрээд байна. 

- КОВИД-19 халдвар авч, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа хүмүүсийг гэрээр эмчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэг хүнд ногдох эмчилгээний зардал өөрчлөгдөж байгаа юу?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: -Нэг хүнд хэдэн ч төгрөгийн эмчилгээ хийгдэж болно. Хүнд, маш хүнд хүмүүс өндөр зардалтай аппаратад орох, удаан хугацаагаар эмчлүүлэх тохиолдол байгаа. Хүн бүрд 8, 9 сая төгрөг зарцуулаад байгаа юм байхгүй. Эмчилгээний зардлыг дундажлаж үзвэл 4 сая төгрөг болж байгаа талаар сүүлийн үеийн тооцоолол гарсан. Эмчилгээний зардлыг тооцоолохдоо зөвхөн эмчлүүлж байгаа хүний ууж байгаа эмийг оруулж тооцдоггүй бөгөөд эмч нарын цалин, өмсөж байгаа хамгаалах хувцас хэрэгсэл, хоол гээд олон төрлийн зардлыг оруулан, дунджийг гаргадаг.

- Халдвар гарсан аймгууд руу нэвтэрч ороход зөвшөөрөл авч байгаа юу, хаанаас зөвшөөрөл авах вэ?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: -Халдвар бүртгэгдсэн аймгууд өөрсдөө шийдээд явж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотоос очиж байгаа тээврийн хэрэгслүүд тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. Одоогоор аймаг тус бүр ямар зохицуулалт хийж байгаа талаар мэдээлэл нэгтгэгдэж ирээгүй байгаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/783071242626650