Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Есөн аймаг дахь PCR шинжилгээ хийж буй цэгүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутгийн 10 байршилд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  1. Орхон аймаг
  2. Дархан-Уул аймаг
  3. Сэлэнгэ аймаг
  4. Ховд аймаг
  5. Дорнод аймаг
  6. Дорноговь аймаг
  7. Дорноговь аймгийн  Замын-Үүд сум
  8. Увс аймаг
  9. Архангай аймаг
  10. Хөвсгөл гэсэн есөн аймгийн 10 байршилд лаборатори ажиллаж байна. Эдгээр аймгууд PCR  шинжилгээг өөрсдөө баталгаажуулж байгаа юм.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хоёрдугаар сарын 23-ны өдөр бууруулж, гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээснээс хойш COVID-19-ийн халдвар Монгол Улсын 13 аймагт бүртгэгдээд байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/783071242626650