Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин оруулж ирэх яриа хэлэлцээ хийгдэж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийгдээд, тээвэрлэлтийн асуудал шийдэгдэж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ. 

Мөн тэрбээр "Манай улсад Засгийн газрын шугамаар оруулж ирсэн Спутник V вакцин байхгүй. Монгол Эм Импекс компани оруулж ирсэн вакцинаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа. Орос вакцин яагаад хийхгүй байгаа талаар иргэдийн асуултад хариулт өгөх зорилгоор үүнийг мэдээлж байна. 

Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эмчийн зааврын дагуу тухайн вакциныг иргэддээ тариад явна" гэлээ.

"Улсын хэмжээнд 226,427 хүний дархлаажуулаад байна"

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын 42 цэгт 181 багийн 708 ажилтан ажиллаж, 9,049 хүнийг дархлаажууллаа. Мөн хугацаанд Өмнөговь аймгийн есөн суманд 1,203 хүнийг дархлаажуулснаар тус аймагт вакцинд хамрагдсан хүний тоо 6,330 боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 226,427 хүний дархлаажуулаад байна” гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/783071242626650