Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн хоногт Улаанбаатарт 176, Өвөрхангайд 27, Дархан-Уулд 10, Төв аймагт халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 24
www.ikon.mn
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 12,605 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 218 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,610 болж байна. 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Сүүлийн хоногт 189 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,947 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,367 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138, хүндэвтэр 207, хүнд 18, нэн хүнд 4 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/783071242626650

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,074 /2021.03.24/

  • Улаанбаатар-4,650 /сүүлийн 24 цагт 176 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6 
  • Архангай-4 
  • Төв аймаг-29 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-16 
  • Дархан-Уул- 62 /сүүлийн 24 цагт 10 тохиолдол нэмэгдэв/
  • Увс- 2