Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар тархах ӨНДӨР эрсдэлтэй нийслэлийн зургаан дүүргийн 48 хороо

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1,824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ.

Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байна.

  1. Чингэлтэй дүүргийн 6, 14
  2. Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
  3. Баянзүрх дүүргийн  5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
  4. Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
  5. Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
  6. Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо.