Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхнаран: Хамтдаа хөгжих бизнесийн модуль бол RE/MAX

ikon.mn
2021 оны 3 сарын 24
Сурталчилгаа

Хүмүүст үйлчлэх, мартагдашгүй үйл явдлыг бүтээх чин хүсэл эрмэлзэл, цог золбоогоор дүүрэн яваа REMAX RAPID оффисын брокер эзэмшигч Б.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Чикаго хотын Кендалл коллеж, Лос-Анжелес хотын Эл Камино коллежид амжилттай суралцаж төгссөн нэгэн. Хилийн чанадад олон жил суралцаж, ажиллаж хөдөлмөрлөсөн тэрбээр RE/MAX Монголд орж ирэхэд нутгийн танил хүрээд ирэх шиг дотно санагдсан хэмээн хуучилсан юм. Түүнтэй REMAX-ийн франчайз эрх эзэмших шийдвэрээ хэрхэн гаргасан тухай болоод ажил, амьдралын талаар хөөрөлдлөө.

 

-RE/MAX-ийн франчайзыг сонгоход юу нөлөөлөв?

Анх 2017 оны аравдугаар сард RE/MAX-ийн франчайз эрхийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ франчайзыг сонгосон гурван шалтгаан бий..

Нэгдүгээрт, би 2000 онд ЕБС-иа төгсөөд АНУ-д суралцахаар явсан. 2012 онд Монголдоо буцаж ирэхэд үл хөдлөхийн салбар маш эрчтэй хөгжиж, барилгын компаниудын худалдах, худалдан авах ажил идэвхжиж зуучлалын ажил зайлшгүй шаардлагатай болж эхэлсэн. Тийм учраас үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор энэ франчайзыг сонгож байлаа.

Хоёрдугаарт, RE/MAX нь анх  1973 онд Америк улсын иргэн Dave Liniger болон Gail Liniger гэх гэр бүлийн 2 үүсгэн байгуулж байсан. Үндэсний бренд гэдэг утгаараа маш алдартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани шүү дээ Америкдаа.  Тиймээс Монгол улсад анх 2015 онд орж ирж байхад надад маш танил бренд санагдаж байсан бөгөөд мэддэг бараагаа худалдан авахад сэтгэлд ойр байсан.

Гуравдугаарт, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад байр худалдан авахад нь туслахыг би маш их хүсдэг байлаа. Би АНУ-д байхдаа буцаад Монголд очиж амьдрах учраас хилийн чанадаас эх орондоо байр авах хэрэгцээ үүссэн. Гэтэл олон асуудал тулгарч байлаа. Тухайлбал сонирхсон байраа заавал хэн нэгнээр очиж үзүүлэх, мөнгөө заавал хүнээр дамжуулж төлөх, байрны гэрчилгээ, түлхүүрийг хэнд хүлээлгэж өгөхөө мэдэхгүй зэрэг асуудал тулгарсан учраас би авч чадаагүй. Тэгээд Монголдоо ирсэн чинь сонирхож байсан орон сууц, байрны маань үнэ нэмэгдсэн байлаа. Эндээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хөрөнгө оруулалт хийхэд цаг хугацаа маш чухал гэдгийг ойлгосон. Тиймээс хилийн  чанадад байгаа хуримтлал үүсгэсэн, байр худалдан авах гээд хэрхэхээ мэдэхгүй байгаа иргэддээ гаргалгаа гаргаж өгөх нь зүйтэй гэдэг зорилгоор “1Home” төслийг эхлүүлээд байна.

 

- Онлайнаар орон сууцаа сонгоно гэдэг эрсдэлтэй сонсогдож байна.

Өнөөдрийг хүртэл гадаадад байгаа иргэдэд орон сууц оролдлогыг олон байгууллага, компани хийсэн. Тулгамддаг гол асуудлуудын нэг нь тухайн иргэний нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргадаггүй, заавал Монгол Улсад байнга оршин суудаг эцэг, эх, хамаатан садан, найз нөхдийнх нь нэр дээр гаргаж өгдөгтэй холбоотой байгаа юм. Үүнээс үүдэн гэр бүл, найз нөхдийн хооронд элдэв төрлийн зөрчил, маргаан гарсан олон жишээ сонсогддог. Өөр нэг бэрхшээл нь зээлээр орон сууцаа худалдсан тохиолдолд зээлийн төлбөрөө хэрхэн шилжүүлэх вэ гэдэг нь асуудал дагуулдаг. Арилжааны банкаар шилжүүлэх тохиолдолд шимтгэл өндөртэй, ажлын хэд хоног хүлээгддэг, хувь хүмүүсээр дамжуулан шилжүүлэхэд эрсдэлтэй зэрэг бэрхшээл тулгардаг байсан. Энэмэтчилэн өмнө шийдвэрлэгдээгүй байсан олон хүндрэл, бэрхшээлүүдийг бүрэн шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 2020 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 500 гаруй орон сууцны барилга, төсөл хэрэгжиж байна. Үүний 300-370 орчим төсөл нь 65 мянган айлын сууц, 127 төсөл нь 3600 амины орон сууны төсөл байна. Тэгэхээр бид барилгын компанийн хүрч чадахгүй байгаа, гадаадад буй иргэдийн захиалж чадахгүй байгаа асуудлыг шийдэх үүднээс зуучлан борлуулах сувгийг нээж өгч байгаа юм.

 

-Хүмүүсийн байрны сонголт хааш чиглэж байна вэ? Байрны сонголт хийхдээ юуг чухалчлах юм?

Худалдан авагчид орон сууцны үнэ асуухаасаа илүүтэй амьдрах орчин, тав тухтай амьдрах нөхцөлийг илүү чухалчилж сонголтоо хийдэг болсон байна. Хүүхдийн аюулгүй байдал, ногоон байгууламж, ашиглалтын алба, ирээдүйд өсөх үнэ цэн гэх мэт хүчин зүйлсийг чухалчилж үздэг болсон нь манайхан гадаад улсад аялах болон ажиллаж амьдрах нь урд урдыхаасаа илүү их болсонтой холбоотой юм шиг санагддаг. Саяхны судалгааны үр дүнгээс харахад улс, улсад амьдарч байгаа хүмүүсийн сонирхол их өөр өөр байна. Тухайлбал  АНУ-д амьдарч байгаа хүмүүс хүүхдийн тоглоомын талбай томтой, хаус сонирхох хандлага өндөр. Харин Япон, Солонгост байгаа монголчууд цэвэрхэн, тохьтой, хотын төвд байрлалтай орон сууц сонирхож байна. Хэдий гадаадад байгаа ч гэсэн ирээд амьдрах байрны сонголтод одоо оршин буй орны соёл, орчин нөлөөлдөг юм байна.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.