Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 ны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Энэ оны эхний гурван сард газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол төмрийн хүдрийн экспорт буурсан байна.

Бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг мөн үетэй нь харьцуулан харвал: /2021.01.01-2021.03.21/

  • Зэсийн баяжмал 298.4 мянган тонн экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 мянган тонн буюу 7.7%-аар өссөн
  • Нүүрс 6,250.9 мянган тонныг экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 3,281.2 мянган тонн буюу 110%-аар өссөн
  • Газрын тос 1,187.7 мянган баррелийг экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 883.2 мянган тонноор буюу 290%-аар нэмэгдсэн. 
  • Төмрийн хүдэр, баяжмал 1,649.4 мянган тонныг экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 206.2 мянган тонноор буюу 11.1%-аар буурсан

Түүнчлэн Монголбанк энэ оны эхний гурван сард 2,479.5 мянган тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2,501.8 кг-аар буюу 50.2%-аар буурчээ.