• 6 сарын 25, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн анх удаа харь гарагийн тэнгэрт дрон нисгэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сард Ангараг гараг дээр газардсан NASA-гийн Perseverance робот станц өөрийн хэвлийд бэхлэгдсэн бяцхан дроныг нисгэхэд бэлдэж эхэлжээ.

Ingenuity нэртэй энэхүү дрон нь дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт хүн төрөлхтний нисгэсэн анхны удирдлагатай нисдэг тэрэг байх юм.

Өчигдөр уг дроны гэрэл зургийг Perseverance станц өөрийн робот гар дээрх камераар авч ирүүлснийг NASA үзүүлжээ. Эхний ээлжинд станцын бөөрөнд зүүгдсэн дроны гадаад хамгаалалтын бүрхүүл хэсгийг салгаж, доош унагасан байна.

Удахгүй Ingenuity дрон өөрийгөө дэлгэж, Ангарагийн хөрсөнд зогсох ба нислэгийн эхний оролдлогыг энэ долоо хоногийн сүүлээр хийх гэнэ.

Ангарагийн тэнгэрт дрон хөөргөх нь маш хэцүү туршилт болох юм. Нислэг бүтэлгүйтэх магадлал өндөр юм байна. Хэрвээ амжилттай болвол Ingenuity нь Ангараг гарагийг судлах Perseverance станцын ажилд туслах юм.

Ingenuity хэрхэн Perseverance станцын хэвлийгээс салж, хөөрөхөд бэлэн болохыг NASA дэлхий дээр авсан туршилтын видео дүрсээр үзүүлжээ.

Эх сурвалж: CNET