Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банкны тамирчин ОУХМастер Б.Чинзориг олимпод оролцоно

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк Монголын Боксын Холбоотой сүүлийн 3 жилийн хугацаанд хамтран ажиллаж тус  холбооны Топ түнш байгууллага болсон билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны Риогийн олимпоос Токиогийн Олимпын хоорондох циклд Монголын боксын шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилалтад шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлэхэд бүхий л талаараа хамтран ажилласан юм. Тэгвэл хамтын ажиллагааны үр дүнд “Токио-2020” зуны олимпын 32 дахь наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 3-н ширэн бээлийтэн тодроод байна.  ОУ-ын Олимпын хорооны боксын төрлийг зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрээр “Токио-2020” зуны Олимпын наадмын Боксын төрөлд Монгол Улсаас 57 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг,  Алдар спорт хороо, КАПИТРОН банкны тамирчин ОУХМастер Б.Чинзориг, 63 кг- ийн жинд Үндэсний шигшээ баг, Ажнай корпорацийн тамирчин ОУХМастер Э.Цэндбаатар болон Монголын боксын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн төрөлд оролцох эрхийг авсан Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМастер М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75кг хүч үзэхээр боллоо.

Баг тамирчдадаа амжилт хүсэж Токиогийн тэнгэрт Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулахыг хүсье!

 

УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ-КАПИТРОН БАНК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.