Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

21 сая төгрөгийн шагналын сантай “HACKATEEN-2021” програмчлалын улсын олимпиад эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 23
Сурталчилгаа
 

Мэдээллийн технологийн эрин үед хүүхэд залуусыг энэ чиглэлд уриалан дуудах зорилго бүхий 21 сая төгрөгийн шагналын сантай “HACKATEEN-2021” програмчлалын улсын олимпиадыг “Нэст Эдүкэйшн” сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулагдахад бэлэн боллоо. Жил бүр уламжлал болон зохиогдох уг олимпиад нь 6-12-р ангийн сурагчдын дунд сум, аймаг, нийслэлд байхаас үл хамааран оролцох боломжтойгоороо онцлогтой.

Урьдчилсан гурван шаттай. Оролцогч аль нэг үе шатанд нь оролцоход хангалттай бөгөөд шат бүрээс 30 хүүхэд шалгаруулна. Нийтдээ 90 хүүхэд финалын шатанд шалгарч, 3 гишүүнтэй баг болон өрсөлдөнө. Урьдчилсан шатнаас шалгарсан 90 хүүхэд тус бүрийг 21,000 төгрөгөөр шагнах юм. Харин финалын шатанд багууд 21 сая төгрөгийн төлөө өрсөлдөнө.

Монгол улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компаниудын CEO нар дасгалжуулагчаар ажиллан, оролцож буй хүүхэд залуусыг ирээдүйн шилдэг инженерүүд болоход бэлдэх, ажлын байранд дадлага хийлгэн, туршлага хуримтлуулах гээд олон талын дэмжлэг үзүүлэх юм.

Урьдчилсан шатны эхний шалгаруулалтын бүртгэл 2021.03.24-нд хаагдана. Оролцохыг хүссэн 6-12-р ангийн сурагчид nhs.edu.mn/hackateen хаягаар бүртгүүлэх боломжтой. Олимпиадын эхний шат 3 сарын 27, 28-нд, хоёрдугаар шат 4 сарын 10, 11-нд зохиогдох бол гуравдугаар шат 4 сарын 24, 25-нд зохион байгуулагдана. Эдгээр гурван шат бүгд цахимаар явагдана. Харин финалын шат 8 сард Монголын анхны мөсөн ордон болох “STEPPE ARENA”-д зохиогдоно.

2020 онд зохион байгуулагдсан “HACKATEEN-2020” олимпиадад “Мобиком”, “Голомт банк”, “АйТүүлс”, “E-сан”, “InvesCore” болон “Infinite Solutions” компаниуд дасгалжуулагчаар оролцон Голомт банкны мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэгийн дасгалжуулсан А.Нямдаваа тэргүүтэй баг тэргүүн байр эзэлсэн бол, Шилдэг дасгалжуулагч цомыг InvesCore санхүүгийн байгууллагын Технологи хариуцсан захирал М.Золжаргалд гардуулсан билээ.

Та бүхэнд 2020 оны “HACKATEEN-2020”-д оролцсон багуудын төлөөлөл, сурагчидтай ярилцсан ярилцлагаас хүргэж байна.

 

“Нэст Эдүкэйшн” сургуулийн 11В ангийн сурагч Э. Буд

Нэст Эдүкэйшн сургуульд 2 дахь жилдээ суралцаж байгаа

Хэлэх дуртай үг: Хүн юу тарина, түүнийгээ хураана.

Би “Хүн юу тарина, түүнийгээ хураана” гэдэг үгэнд их дуртай. Миний яг одоо энэ суралцаж буй энэ IT-ийн мэдлэг, боловсрол минь хэзээ нэгэн өдөр заавал эргээд хэрэг болж, тарьсан зүйлийнхээ үр шимийг хүртэнэ гэдэгт итгэдэг ***

Намайг Энхбаатар овогтой Буд гэдэг. “Нэст Эдүкэйшн” сургуульд одоо 2 дахь жилдээ суралцаж байна. “HACKATEEN-2020” дээр “Сант” сургуулийн Нямдаваа, 11-р сургуулийн Ананд гээд хүүхдүүдтэй нэг баг болж оролцсон. Багийнхаа Нямдавааг бол мэдэж байсан. Мэдээллийн технологиор суралцдаг ихэнх хүүхдүүд ер нь мэддэг байх. Анандын хувьд математиктаа маш сайн хүүхэд байсан. Тэмцээний бодлогуудыг алгоритм дээр суурилж, томъёонууд дээрээ маш хурдацтай, шууд бодож чадсан. Хоёр мундаг хүүхдүүдтэй нэг багт таарсандаа баяртай байсан. Тэмцээний сүүлийн шатуудынхаа өмнө хааяа уулзалдаж ярилцаж, бэлтгэлээ хийцгээж байсан. Тухайн үед тэмцээний явцад Ананд бид хоёр дунд болон хөнгөн түвшний бодлогуудыг дааж аваад, гүйцэтгэж явсан. Мөн яг эцсийн шатны цагтай уралдан бодолт бодож байсан үеэр манай багийн хоёр өмнө нь Mac дээр сууж, тийм ч их ашиглаж байгаагүйгээ хэлсэн. Манай сургуулийн хувьд дандаа Mac дээр хичээллэдэг болохоор тэр нь давуу тал болж, багийнхандаа VS code дээр кодоо бичих хэрэгтэй зэргээр зааварчлах нөхцөл үүссэн.

“HACKATEEN-2020” миний оролцож байсан хамгийн том бас хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээн байсан. Өмнө нь иймэрхүү олимпиадад ердөө оролцож үзээгүй байсан л даа. Энэ жилийн олимпиадад дахиад орж үзэхээр шийдээд бүртгүүлсэн байгаа. Манай багийн хувьд нийт 16 бодлого байснаас 14-ийг нь амжилттай бодож дуусгасан. Хүнд төвшний 2 бодлогыг бодож амжаагүй. Энэ жилийн удирдамжийг хараад шинээр нэг хэсэг нэмэгдсэн байсан нь их таалагдсан. Зөвхөн багийн програмчлалын даалгавраас илүү төсөл бичих шат байсан нь багийн хамтын ажиллагаа болон бүтээлч сэтгэлгээг илүү шаардах болов уу гэж бодогдсон.

 

“Нэст Эдүкэйшн” сургуулийн 11Б  ангийн сурагч Б. Бат-эрдэнэ

Нэст Эдүкэйшн сургуульд 2 дахь жилдээ суралцаж байгаа

Хэлэх дуртай үг: Хэрвээ та мөрөөдөж, түүнийхээ төлөө хичээж л байгаа бол мөрөөдөл чинь заавал биелэх болно.

*** Мэдээллийн технологи гэхээр л хүмүүс маш хол, энгийн хүн ойлгохооргүй ч юм уу тийм зүйл гэж хүлээж авах гээд байдаг. Гэтэл энэ нь чамтай өдөр тутамд чинь хамт байж, хэрэглэгдэж байдаг утас, компьютер, телевизор гэх мэт зүйлсийн ард ажиллаж буй програмчлалыг дэлгэрүүлж судалж буй үйл явц юм шүү ***

Би багаасаа кинонд их хоббитой хүүхэд байсан. Кинон дээр гарч байгаа хакеруудыг хараад л, өөрийгөө оронд нь тавьж боддог байлаа. Бас компьютер тоглоомд их дуртай байсан болохоор том болоод яадаг ч байсан компьютер дээр л ямар нэгэн юм хийдэг хүн болно гэж бодож эхэлсэн. Нэст Эдүкэйшн сургуулийн талаар анх хуучин сургууль дээр маань буюу 1-р сургуульд суралцдаг байхад Нэст академийн танилцуулга явагдаж байснаар мэдэж байсан. Түрүүн хэлсэнчлэн энэ салбарт багаасаа л дуртай байсан болохоор шууд судалж эхлээд л таалагдаад, гэрийнхэндээ хэлэхэд намайг шууд дэмжсэн. Ялангуяа ээж маань их сонсож, дэмжиж байсан.

Өнгөрсөн жил “Олонлог” сургуулиас Ганбат, Дархан хотоос Амараа гээд хоёр хүүхэдтэй нэг баг болсон. Миний хувьд өмнө нь математикийн олимпиадуудад ганцаарчилсан төрлөөр л оролцож байсан болохоор Hackateen-д баг болж оролцох нь илүү сонирхолтой, шинэ туршлага байсан. Тухайн үед “InvesCore” компани манай багийг хариуцаж, чиглүүлж байсан. Багийнхантайгаа танилцаад, хамтраад явахад Амараа Brute force-доо, Ганбат Dynamic programming-даа, би Binary search-дээ сайн гэдэг ч юм уу хүн тус бүрийнхээ чадварыг мэдэлцсэн нь тэмцээний явцад бодлогоо амжилттай, хурдацтай бодоход маш хэрэгтэй байсан. Ер нь багаар ажиллахын нэг том давуу тал нь: 1 хүн аливаа асуудал дээр нэг л санаа, шийдэл гаргалаа гэхэд, 5 хүнтэй багаас 5 өөр санаа, харах өнцөг гарах учраас асуудлыг шийдвэрлэхэд илүү үр дүнтэй бас хурдан байх боломжтой юм билээ.

Тухайн үед би багийнхаа хоёртоо чадваруудад нь тохируулаад бодлогоо хуваарилаад, бодоод явсан байгаа. Түрүү жилийн оролцсон туршлагаас яривал, бодлогоо бодож илгээчхээд дахиад дараагийн бодлогоо авахын тулд бонус даалгавар биелүүлж байсан. Тэр нь бидэнд их сонирхолтой байсан. Манай багийн хувьд хамгийн түрүүнд бонус даалгавраа хүлээж аваад юу гэдгийг нь мэдэхгүй түгшиж байтал биеийн тамирын дасгал байсанд нь их гайхаж бас баярласан. (инээв) Тэр нь яг бодлогоос гадуур өөр зүйлд түр анхаарч, дасгал хийгээд тархи, биеэ хэсэг сэргээж, амраах боломжийг олгосон болохоор их таалагдсан. Энэ жилийн тэмцээний хувьд төслийн шат нэмэгдсэн байсан нь бас их сонирхолтой санагдсан. Бид нар өөрсдөө төсөл санаачлаад, тэр маань батлагдаад, дэмжигдээд Монголдоо хамгийн их таталттай апп болоод, цаашдаа ОУ-д ч гарах ч юм билүү, үгүйсгэх боломжгүй учраас энэ шат дээр маш хүлээлттэй байгаа.

 

“Нэст Эдүкэйшн” сургуулийн 12А  ангийн сурагч Г. Золбообаяр

Нэст Эдүкэйшн сургуульд 2 дахь жилдээ суралцаж байгаа

Баримталдаг зарчим: Хүн дуртай, сонирхсон зүйлээ хийж байгаа нөхцөлд амжилтанд заавал хүрдэг. Миний хувьд би нэг газраа зогсохгүй, байнга шинэ зүйлд суралцаж, эрэлхийлж нэг, хоёр ч болтугай алхам урагшлахыг зорьдог.

*** Удахгүй IOT (internet of things) буюу юмсын интернет илүү хүчтэй хөгжиж, дараагийн шатанд очно. Үүнийг тайлбарлавал, жишээ нь таныг өглөө сэрэхэд чинь хөшиг чинь автомат мотороор нээгдэж, гэрээсээ гарсны дараа гэнэт индүүгээ салгасан эсэхдээ эргэлзвэл аппликейшнээрээ ороод л шалгаад, индүүгээ унтрааж байвал таны амьдрал хичнээн хөнгөн, стрессгүй байхыг төсөөлөөд үзээрэй ***

Миний хувьд 7 настайдаа анх вирусны эсрэг програмтай танилцаж, яаж ажилладаг талаар нь мэдэхээр google-дэж, Delphi програмчлалын хэл дээр код бичиж үзсэн маань анх мэдээллийн технологитой танилцсан үе минь юм уу. Би 5-р анги хүртлээ Оросод төрж, өсөөд Монголдоо ирээд “Олонлог” сургуульд сурч байгаад, Нэстэд шилжиж орж ирсэн. Нэст Эдүкэйшн сургуулийг сонгосон шалтгаан маань нэгдүгээрт, мэдээллийн технологиор дагнаж, гүнзгийрүүлсэн гэдэг нь их таалагдсан, хоёрдугаарт энэ сургуульд суралцаж буй хүүхдүүд мэдээж ямар нэгэн байдлаар мэдээллийн технологид дуртай, сонирхолтой хүүхдүүд байгаа тиймээс ижил сонирхолтой найзуудтай болж чадах байх гэж бодож байсан.

“HACKATEEN-2020”-д танихгүй 2 хүүхэдтэй нэг баг болж хуваарилагдсан ч шинээр үүсч буй багийнхаа лидер нь болох хэрэгтэй гэж бодоод, багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэсэн. Эцсийн шат явагдах хүртэл зөвхөн тэмцээнээр дуусалгүй, цаашдаа адил сонирхолтой хүүхдүүдтэй найз нөхөд болох үүднээс чөлөөт цагаараа уулзалдаж хамтдаа бэлтгэлээ хийх, хоол идэх гэх мэтээр цагийг өнгөрөөсөн. Баг болж хамтарч ажиллахын давуу тал гэвэл, өөр өөрийн гэсэн харах өнцөг, шийдэл, үзэл бодолтой хүмүүс хамтарч ажиллахад багийн ажиллагаа, нягт холбоотой ажиллах зэрэг чадварыг сорьдог. Манай багийнхны хувьд гэвэл эцсийн шатан дээр бодлогуудаа ерөнхийд нь хамт хараад, ярилцаад, хувааж аваад, шаардлагатай үед бие биедээ чадах зүйлээрээ туслаад явсан учраас харьцангуй хурдтай ажиллаж чадсан болов уу гэж дараа нь өөрсдийгөө дүгнэсэн.

“HACKATEEN-2021”-д цаг заваасаа шалтгаалаад хоёр дугаар урьдчилсан шатны шалгаруулалтаас нь оролцохоор төлөвлөсөн байгаа. Удирдамжаа хараад шинэ төслийн, бүтээлийн шат нэмэгдсэн байсан нь их таалагдаж, үүн дээр их хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл өөрийнхөө сүүлд оролцсон төслүүдэд хуримтлуулсан туршлагаа гаргаж чадах нь уу, ашиглаж чадах нь уу гэдгээ сорихоор төлөвлөж байгаа.

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, ЕБ-ын “Нэст эдүкэйшн” сургуулиас 2 дахь жилдээ зохион байгуулж буй програмчлалын “HACKATEEN-2021” олимпиадад бүртгүүлэх линк: https://nhs.edu.mn/hackateen

Сургуультай холбоо барих:

E-mail: contact@nhs.edu.mn

Website: nhs.edu.mn

Утас: 7799-5555, 7799-4444

Facebook: Nest Education IT School

Instagram: nest_education_it_school

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.