Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 223,444 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 223,444 хүн дархлаажуулалтад хамрагджээ
Sara, ikon.mn - text to speech
Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж, 20:00 цагийн байдлаар 12,573 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Ингэснээр нийслэлд нийт 218,400 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд өнөөдөр 1610 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 5,044 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан хүний нийт тоо 223444 боллоо.

Харин өнөөдөр дархлаажуулалтын 42 цэгт 708 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 
 
Нийслэлийн эрүүл мэндийн газар