Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: ХӨСҮТ-ийн цахимжуулалтын программ харьцангуй сул хөгжсөн. Мэдээллийг гараараа шивэх зэрэг алдаа байдаг

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг баримтууд дэлгэгдсэн. Энэ нөхцөл байдлаас болоод Төв, Завхан, Хөвсгөл аймагт халдвартай тохиолдлууд илэрсэн. Дөнгөж сая Дархан-Уул аймагт тохиолдол нэмэгдэж байна. Хариуцлагын тогтолцоог яаж бий болгох вэ? Ногоон бүс рүү халдвараа алдаад илүү дордож эхэлж байна гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр хариулав.

Тэрбээр "ХӨСҮТ-ийн лаборатори КОВИД-19-ийн үеийн лавлагаа лабораториор ажиллаж байгаа. Бусад газруудад хийгдэж байгаа шинжилгээний лавлагааг хийх зориулалтын лаборатори юм.

Мөн дотоод хяналт хийгдэж явагддаг учраас шинжилгээний хариу баталгаатай гардаг. Шинжилгээний алдаа гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж арилгах шаардлагатай. Энэ нь ХӨСҮТ-ийн тоног төхөөрөмжүүдэд цахимжуулалтын программ харьцангуй сул хөгжсөн. Мэдээллийг гараараа шивэх зэрэг алдаа байдаг. Тиймээс гараар шивэхтэй холбоотой алдааг засна. 

БНСУ болон БНХАУ-ын шинжилгээний аргуудыг ашигладаг. Хэчнээн өвөрмөц чанар өндөр байлаа гээд олон шинжилгээ хийхэд хуурамч эерэг, хуурамч сөрөг хариу гэж гардаг. Үүнтэй холбоотой алдаа гарч байхыг үгүйсгэхгүй. ХӨСҮТ-д хуурамч хариу үйлдсэн асуудал хууль хяналтынхнаар шалгагдаж байгаа. Бид энэ хугацаанд сахилга хариуцлагаа сайжруулах арга хэмжээ авч байна" хэмээн хариуллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1687277301478949