Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэгэн эмэгтэйг зодож, доромжилж байгаа бичлэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчилсан"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр олон нийтийн сүлжээнд нэгэн эмэгтэйн бие, эрх чөлөөнд нь халдаж, үг хэлээр доромжилж зодож байгаа бичлэг цацагдсан.

Тус бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ. Ингээд тус хэрэгт холбогдуулан 4 этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар нь энэ оны нэгдүгээр сард тус бичлэгийг хийсэн байна. Тухайн хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байгаа аж.