Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгожээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МУИС

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдав.  

Хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиралаар ажиллаж байгаа бөгөөд доктор, профессор зэрэгтэй.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэх юм байна.