Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Шилэн дансны тухай болон Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төслүүдийг өргөн барина

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь АН-ын  бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар Шилэн дансны тухай хууль болон Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.

Шилэн дансны тухай хуулийг яаралтай сайжруулах хэрэгтэй. Таван саяас доош мөнгө хэрхэн зарцуулагдсан нь мэдэгдэхгүй, хяналтгүй байна. Тиймээс АН-ын бүлэг хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Татвар төлөгчдийн өгч байгаа нэг төгрөг ч хяналтад байх ёстой. Түүнчлэн өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй байлгүй хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулан мөн л Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэсэн ч Засгийн газар бидэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.

АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хүсэлтээ ЗГХЭГ-т явуулсан. МАН-ын бүлэг дээр энэ төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ мөнгө УИХ-ын хяналтаас гадуур явж байгаа. Ковидын нэг удаагийн хууль баталснаар төсвийн мөнгийг маш үр ашиггүй зарцуулж байгаа. Ковидын нөхцөл байдал ямар байгааг бид харж байна. Өмнөх Засгийн газар маш муу ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайд болсон. Гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг боллоо. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа. Гэтэл ямар ч үр дүнгүй боллоо. НОК-ын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооц гэсэн боловч тооцоогүй” гэв.