Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхийллийн гэмт хэргийг шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хоёр эмэгтэйн нэг нь нөгөөтэйгөө зүй бус харьцаж буй бичлэг сошиалд цацагдсан. Хүчирхийллийн гэмт хэргийн шинжтэй уг бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, уг бичлэгийг цацсан иргэнийг олж тогтоон оршин суудаг хаягийн дагуу Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас бичлэгт гарч буй иргэнийг Э гэдэг эмэгтэй болохыг тогтоожээ.