Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван сарын хугацаанд үхрийн цул махны үнэ 2,153 төгрөгөөр өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн статистикийн газраас хүнсний барааны үнийн ажиглалтын мэдээллийг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг. 

Тэгвэл тус ажиглалтын мэдээллээс энэ оны нэг болон гуравдугаар сарын хүнсний барааны үнэд гарсан өөрчлөлтийг харьцууллаа. 

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 13-н, гуравдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд тус тус ажиглалт хийсэн байсныг нэгтгэв. 

Харьцуулалтаас харвал гурван сарын хугацаанд 19 барааны үнэ өсөж, 6 барааных буурсан бол 11 барааных тогтвортой байна. Ингэхдээ үхрийн цул махны үнэ 2,153 төгрөгөөр буюу хамгийн их, дараагаар нь хонины цул махны үнэ 1,075 төгрөг, адууны ястай махны үнэ 1,175 төгрөгөөр тус тус өсжээ. 

Барааны нэр  2021.01.27 үнэ  2021.03.17 Үнийн зөрүү /төг/ Үнэд гарсан өөрчлөлт 
1 Алтан тариа задгай, дээд   (1,532₮) (1,573₮) 41 өссөн
2 Алтан тариа задгай, 1-р зэрэг  (1,304₮) (1,326₮) 22 өссөн
3 Алтан тариа савласан, дээдийн дээд   (1,304₮) 2,224₮) 920 буурсан 
4 Алтан тариа савласан, дээд  (1,564₮) (1,608₮) 44 өссөн
5 Алтан тариа савласан, 1-р зэрэг  (1,338₮) (1,369₮) 31 өссөн
6 Алтан тариа савласан, 2-р зэрэг  (994₮) (992₮)  2 буурсан 
7 Сүү ХК 1л  (2,831₮)  (2,831₮) 0 тогтвортой
8 Сүү ХК 05л   (1,307₮)  (1,316₮) 9 өссөн
9 Тараг, Цөцгийтэй  (2,632₮ (2,705₮) 73 өссөн
10 Атар талх  (1,276₮) (1,276₮) 0 тогтвортой
11 Зууван чех   (1,696₮) (1,696₮) 0 тогтвортой
12 Цагаан будаа  (3,664₮) (3,664₮) 0 тогтвортой
13 Шар будаа   (2,583₮)  (2,433₮) 150 өссөн
14 Цөцгийн тос (4,240₮) (4,240₮) 0 тогтвортой
15 Ургамлын тос (4,303₮) (4,303₮) 0 тогтвортой
16 Ногоон цай, Гүрж  (1,586₮) (1,586₮) 0 тогтвортой
17 Монгол лууван  (1,595₮) (1,573₮) 22 буурсан 
18 Манжин   (2,357₮) (2,543₮) 186 өссөн
19 Сонгино   (1,744₮) (1,956₮) 212 өссөн
20 Алим, фүжи   (5,044₮) (5,044₮) 0 тогтвортой
21 Өндөг, ОХУ   (380₮)  (462₮) 380 өссөн
22 Аи-95   (2,000₮) (2,100₮) 100 өссөн
23 Аи-76, 80  (1,350₮) (1,350₮) 0 тогтвортой
24 Аи-92, 93   (1,428₮) (1,434₮) 6 өссөн
25 Дизель түлш  (2,064₮)  (2,144₮) 80 өссөн
26 Газ  (1,130₮) (1,130₮) 0 тогтвортой
27 Элсэн чихэр  (2,754₮) (2,730₮) 24 буурсан 
28 Ямааны мах ястай (7,900₮) (8,750₮) 850 өссөн
29 Монгол төмс  (1,000₮) (981₮) 19 буурсан 
30 Байцаа (1,900₮) (2,018₮) 118 өссөн
31 Үхрийн мах ястай  (11,811₮)  (12,055₮) 244 өссөн
32 Хонины мах ястай  (9,222₮) (10,378₮) 1,156 буурсан 
33 Хонины мах цул (9,450₮) (10,525₮) 1,075 өссөн
34 Адууны мах, ястай  (8,700₮) (9,875₮) 1,175 өссөн
35 Үхрийн мах, цул   (12,944₮) (13,922₮) 2,153 өссөн
36 Задгай сүү  (2,500₮) (2,500₮) 0 тогтвортой