Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймаг PCR шинжилгээний лабораторитой болжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Архангай аймгийн ЗДТГ
Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо. Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэллээ.
PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусийн халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.

Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагтаа PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.

 
Архангай аймгийн ЗДТГ

Ташрамд дурдахад, өнгөрсөн өдрүүдэд Архангай аймгийн Чулуут, Хайрхан, Батцэнгэл сумдад тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус PCR аппаратаар хийжээ.

 
 
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ