Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Дуучин Д.Болдыг эрэн сурвалжлах ажиллагаа зогссон

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn
00:00 00:00
Б.Баатархүү: Дуучин Д.Болдыг эрэн сурвалжлах ажиллагаа зогссон
Sara, ikon.mn - text to speech

Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсонд тооцсон талаар гуравдугаар сарын 18-нд мэдээлсэн байв. Харин дуучин Д.Болд сошиалд энэ талаар мэдээгүй байгаагаа илэрхийлсэн.

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан.

Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон.

Өмнө нь хүүхэд алга боллоо гэхэд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрэн сурвалжилдаг байсан бол одоо өргөдөл гомдол гаргасан даруйд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулдаг болсон" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.