Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх хүний өвчний шалтгааныг эмч нар судалж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэний хөл нь мэдээгүй болсон талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхнаас тодрууллаа.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Одоогоор дэлхийн 161 улсад 392 сая тун вакциныг хийгээд байгаа бөгөөд вакцин хийлгэсний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн саажилт үүссэн гэсэн мэдээлэл байхгүй. Вакцины заалтыг судалж үзэхэд бас тийм зүйл алга. Тухайн хүний өвчний шалтгааныг эмч нар судалж байна" хэмээн хариуллаа. 

Мөн тэрбээр "Вакцин хийлгэсэн хүмүүсийн биед ямар хариу урвал гарч байгааг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаныхан бүртгэж байгаа. Эхний судалгааны үр дүнгээс харвал нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 хувьд хариу урвал илэрч байна. Вакцин хийлгээд хариу урвал илрэх нь сайн гэж шууд ойлгож болохгүй. Тухайн хүний дархлааны онцлогоос хамаарна" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.22/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/267767311637290