Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 205,844, Өмнөговь аймагт 3,434 хүн дархлаажуулалтад хамрагдлаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дархлаажуулалтын ажлын явцын талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн 10 цэгт дархлаажуулалтын 14 баг ажиллаж 3,829 хүнд вакцин хийлээ. Ингээд нийслэлийн хэмжээнд нийт 205,844 хүнийг дархлаажууллаа.

Өмнөговь аймгийн долоон суманд 1,337 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт 3,434 болсон байна. Улсын хэмжээнд нийтдээ 209,278 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. 

Өнөөдөр 11,280 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн" хэмээн ярилаа.

Энэ долоо хоногт 50-64 насныхныг голлон дархлаажуулалтад хамруулах бөгөөд иргэд рүү хорооноос нь холбогдон хаана, хэзээ вакцин хийлгэхийг хэлэх юм байна. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.22/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/267767311637290