Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 129 хүн эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар 1,407 хүн эмчлэгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 129 хүн эдгэрч эмнэлгээс гарсныг Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,606 боллоо. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 70 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар дотоодод бүртгэгдсэн халдвар 4,652, гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 426 болоод байна.

Одоогоор нийт 1,407 хүн эмчлүүлж байна.

Эмчилгээнд байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,209,
  • Хүндэвтэр-180,
  • Хүнд-15
  • Маш хүнд-3 хүн байгаа юм.

Эргэн сануулахад, өвчлөл нэмэгдэж байгаа, орны ачаалал үүсэж болзошгүйг үндэслэн өвчтөнүүдийг 10 хоногийн дараа эмнэлгээс гаргаж байгаа билээ.

Мөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улаанбаатар хот тэр чигээрээ халдварын голомт болсон тул иргэд өөрсдөөс шалтгаалах дэглэмийг маш сайн мөрдөж байж өвчнөөс сэргийлэх боломжтойг сануулъя” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/267767311637290