Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Дотоодын 209 шинэ тохиолдлоос Улаанбаатарт 206, Хөвсгөлд 3 нь батлагдсан. 25 хүний халдварын эх уурхай тодорхойгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Э.Тэмүүлэн: Дотоодын 209 шинэ тохиолдлоос Улаанбаатарт 206, Хөвсгөлд 3 нь батлагдсан. 25 хүний халдварын эх уурхай тодорхойгүй
Sara, ikon.mn - text to speech

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 16 лабораторид 10,049 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 210 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,186 болж байна. 210 тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халдвар авсан нь батлагдлаа. Дотоодын халдварын 209 тохиолдлын 206 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан 210 хүнээс 185 нь ойрын хавьтал байна. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
  • СБД-ийн 7 дугаар хороо,
  • БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
  • ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
  • ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
  • СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 129 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,606 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 1,407 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,209, хүндэвтэр 180, хүнд 15, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.22/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/267767311637290

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 4,652 /2021.03.22/

  • Улаанбаатар-4,284 /сүүлийн 24 цагт 206 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6 
  • Архангай-4 
  • Төв аймаг-20 
  • Хөвсгөл-15 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.