Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Жо Байденыг шатаар өгсөхийг би хараад…

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден онгоцны шатаар өгсөх замдаа бүдэрч унасан нь олны анхаарлыг татсан билээ.

Экс ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Флорида дахь амралтын газарт мэдэгдэл хийхдээ энэ тухай ярьсан байна. 74 настай Трамп 78 настай Байденыг зөнөж, ухаан санаа нь муудсан тул улс орныг удирдах чадваргүй гэж үргэлж шүүмжилдэг.

“Жо Байденыг шатаар өгсөхийг би өнөөдөр хараад ‘Би энэ хүнд ялагдаагүй шүү’ гэж хэллээ. Бараг 75 сая, түүнээс ч илүү саналын хуудсыг тэр луйвардсан юм” гэж Трамп тэнд цугларсан хүмүүст ярьжээ.

Тэрбээр 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа нуудаггүй.

Tухайн өдөр нисэх буудалд хүчтэй салхитай байсан нь Жо Байденыг тэнцвэр алдахад нөлөөлсөн гэж Цагаан ордон тайлбарласан юм.

Харин Трампын ууган хүү Байденыг элэглэсэн видео эвлүүлгийг сошиал хуудсандаа нийтлээд салхи нөлөөлснийг үгүйсгэжээ.

 

Эх сурвалж: Russia Today