Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

OХУ-ын ерөнхийлөгч Тувагийн тайгад амарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдрүүдийг Тувагийн тайгад өнгөрүүлжээ. Түүнийг Тувагийн уугуул, ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дагалдаж явсан байна.

Энэ удаагийн амралтаар Шойгу ойгоос түүсэн модоор сийлбэр хийдэг урлангаа Путинд үзүүлж, сонирхуулсан гэнэ. Тэд бас тайга дундуур аялахдаа бартаат замын унаа хөлөглөж, Путин жолооны ард явсан байна.

Мөн Путин, Шойгу нар модны дор зассан ширээнд суугааг харуулсан гэрэл зургийг Кремлийн хэвлэлийн алба тараажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч жил бүр Тувад очиж, зэрлэг байгаль дунд амралтаа өнгөрөөдөг уламжлалтай.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Russia Today, Reuters