Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбилэг: "Zochil" онлайн худалдааны салбарыг хөгжүүлж, хурдасгана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 22
Сурталчилгаа
 

Сүүлийн үед Монголын гарааны бизнесийн ертөнцөд салбартаа хүч түрэн гарч ирсэн нэгэн стартапын замнал, тэдний сонирхолтой түүхээс суралцахаар “Zochil” платформын Үүсгэн байгуулагч Г.Батбилэгтэй ярилцлаа. Уншигч та энэхүү нийтлэлээс дараах мэдээллийг авах боломжтой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

Зочил стартап нь START компанийн портфолио бөгөөд бид 2020-2021 он буюу нэг жилийн хугацаанд  хоёр дахь хөрөнгө оруулалтаа амжилттай татаж компанийн үнэлгээг 1 тэрбум төгрөг болгож баталгаажууллаа. Энэ нь тус стартапын сийд (seed) хөрөнгө оруулалт юм. 

ЭХЛЭЛ ЦЭГ

Анх 2019 оны 10 сард хүн болгонд онлайн худалдаа эрхлэх боломжийг нээж, үйл ажиллагааг нь автоматжуулах зорилгоор “Zochil”-ийг үүсгэн байгуулсан. Өмнө нь хүргэлтийн компанид ажил гүйцэтгэж байх үед ерөнхий санаа гарч ирсэн. Тухайн үед худалдаа эрхлэгчид онлайнаар бараа бүтээгдэхүүнээ эрчимтэй борлуулж эхэлснээр хүргэлтийн эрэлт ихээхэн нэмэгдэж байлаа. Мэдээж цаашид өсөх нь ч ойлгомжтой харагдсан. Гагцхүү үүнээс нэг дутагдал олж харсан нь бизнес эрхлэгч нар онлайн худалдаа явуулах мэргэжлийн платформгүйгээс болж  гар ажиллагаа их, зардал өндөр, бүтээмж бага байсан юм. (Онлайн худалдааны платформ ашиглаж үр бүтээлтэй ажиллаж байгаа жишээг Urbanshop.mn, Lhamour.mn-с харж болно)

 

Анх гарааны бизнесийг 2013 оноос хойш эхлүүлж, өнгөрсөн хугацаанд booking, grocery delivery, retail audit research, real estate, ecommerce гээд 5 startup төслийг хэрэгжүүлсний үндсэнд багагүй туршлагатай болж байлаа.

2019 оны 09 сарын нэг өдөр хамтрагчидтайгаа уулзаж онлайн худалдааг автоматжуулья гэсэн санаагаа ойлгуулж, хоорондоо хэлэлцэж, санаагаа уралдуулж энийг заавал хийх ёстой гэж үзээд тэр өдрөөс хойш танилцуулга пресентаци, хар зургаа гаргаснаар Zochil ecommerce platform-ын эхлэл тавигдсан. Пресентациараа анхны хөрөнгө оруулалтаа авч (Angel investing) үйл ажиллагаагаа эхэлсэн дээ. Энэ амжилттай эхлэлд өмнө нь хийж байсан олон ажил, туршлагууд хамгийн их нөлөөлсөн

“Zochil”-ийн бизнес эрхлэгчдэд олгож буй боломжууд:

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ анхаар. АВТОМАТЖУУЛАХ ажлыг бидэнд даатга
  • Хүнээр вэб сайтаа хийлгүүлэх шаардлагагүй. ГУРАВХАН минутын дотор өөрөө бүтээнэ
  • Мэргэжлийн программист шаардахгүй. УТСААРАА өөрөө удирдана.
  • Бүтээгдэхүүнээ та вэбдээ байршуул ОЛОН СУВГААР борлуулах боломжийг бид нээнэ.
  • Хэдэн 10 саяар төлөх шаардлагагүй . ТАЛХНЫ үнээр үйлчилгээг авна.

СТАРТАПЫН ЭХНИЙ ДАВАА

Юун түрүүнд “Энэ ажил бүтэх болов уу?” гэдэг асуулт толгойд орж ирнэ. Мэдээж энэ бол ямар ч стартап шинээр хийж эхэлж буй багийн тархины угт оршиж буй бяцхан айдас.  Гэхдээ зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллийг цуглуулж, боловсруулах нь бидний цаашдын үйл ажиллагааг тодорхой болгож өгдөг. Яг энэ зарчмын дагуу хүн бүр өөрийн бизнестээ зориулж тусдаа системүүд хийлгэх боломж бага. Учир нь нэлээдгүй их мөнгө тэдний халааснаас гарах нь ойлгомжтой.

Эндээс үүдээд хүн бүрийн нийтлэг шаардлагыг хангах, үйл ажиллагааг хялбар болгох, маркетинг, борлуулалтыг дэмжих боломжтой нэг цул бүтээгдэхүүн хийх ёстойгоо ойлгосон. Өөрөөр хэлбэл стартапын эхний даваа бол хурдтай шууд хийж эхлэх л явдал.

ЯВЦЫН СОРИЛТ

Стартапын хувьд нийгэмд өмнө харагдаж байгаагүй шинэ шийдлийг гаргаж ирдгээрээ уламжлалт бизнесүүдээс ялгардаг. Яг үүнийхээ үр нөлөөгөөр асар хурдацтай өсдөг. Гэхдээ эцсийн үр дүнд амжилтад хүрдэг нь цөөн хувийг эзэлнэ. Тэгэхээр үүнд нөлөөлж буй олон хүчин зүйлс бий. 

Хамгийн нэн тэргүүнд тавигдах зүйл нь багийн ажиллагаа, дараагийнх хэрэглэгчээ ойлгох явдал гэж боддог. “Zochil”-ийн хувьд зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаа учир хэрэглэгчид ойлгохгүй тохиолдол их гарна. Өөрөөр хэлбэл бид хэрэглэгчдэдээ технологийн боловсрол, мэдээлэл олгох шаардлагатай нүүр тулсан. Энэ бол урт хугацааны томоохон сорилт гэж харж байгаа. Мөн хэрэглэгчдээс платформтой холбоотой олон санал хүсэлт ирдэг. Яг энэ нөхцөлд стартап болгоны баримтлах ёстой зарчим гэж бий. Тодруулбал хэрэглэгчдээс ирж буй тэр олон санал хүсэлтийг хэрэгжүүлэх нь аливаа стартапын бүтээгдэхүүний үнэт зүйл, өнгө төрхийг нь алдагдуулж, үндсэн зорилгоос нь хазайлгах талтай. Тиймээс нийтлэг, хамтын зорилгод нийцсэн сайжруулалтуудыг хийхийг хичээж ажиллаж байна.

 

ДАРААГИЙН ХҮСЭЛ

Одоогоор бидний бодож буй нэг чухал зүйл бол үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтрах явдал юм. Ер нь тэдгээр бизнес эрхлэгчдийгээ дэмжиж ажиллах хүсэлтэй байгаа. Учир нь үйлдвэрлэгчид маань зах зээл дээр өөрийн бараа бүтээгдэхүүнээ гаргаж, маркетинг борлуулалт хийхээсээ эхлээд олон асуудлуудтай тулгардаг. Үүнээсээ үүдээд гол бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ өгөх анхаарал нь суларна. 

Уул нь зах зээл дээр шинээр гарч ирж буй амжилттай явах бүтээгдэхүүнтэй ч гэсэн ихэнх үндэсний үйлдвэрлэгчид дээрх асуудлаас болж бизнесээ өргөжүүлж чадахгүй байх явдал олонтой. Тиймээс энэ асуудал дээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад явбал их хэрэгтэй. Ингэж бид дотооддоо платформын тусламжтайгаар хамгийн хямд өртгөөр үндэсний үйлдвэрлэгчдийн их мөнгө зардаг томоохон асуудлыг шийдээд явбал хэрэглэгчид дээр очих бүтээгдэхүүний үнийн дүн багасах, чанар сайжрах давуу талтай. Мөн цаашлаад олон улсад гарах томоохон боломжууд нээгдэнэ гэж харж байгаа.

 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.