Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

БГД-ийн 25 дугаар хорооны гурван хотхоны оршин суугчдыг тандалтын шинжилгээнд хамруулна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк", "Цоглог", "Түвшин өргөө" хотхоны иргэдийг өнөөдөр тандалтын шинжилгээнд хамруулна гэдгийг тус дүүргийн шуурхай штабаас мэдээллээ.

Өнөөдрийн 11:00 цагаас эхлэх КОВИД-19 халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд 

  • Голден парк хотхоны 101-108
  • Цоглог хотхоны 201-203 байр
  • Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг хамруулах юм байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллах тул оршин суугчид олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг дүүргийн онцгой комиссоос уриалжээ.

Мөн БГД-ийн 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдээлсэн байна.