Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төв голомт үүсэж, халдвар тархах ЭРСДЭЛТЭЙ ХОРООД

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1,289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэжээ.

Түүнчлэн орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн КОВИД-19 халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор дараах хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 6, 13, 14
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15
  • Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28
  • Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21
  • Баянгол дүүргийн 4, 5, 24, 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс