Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: БЗД-ийн 26 дугаар хорооны 20 орон сууцанд халдвар гарсан. 400 орчим ойрын хавьтал ХӨСҮТ-д хяналтад байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд доктор А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдварын тохиолдол илрэхдээ тухайн халдвар бүртгэгдсэн орон сууцанд бүртгэгддэг байсан. Харин БЗД-ийн 26 дугаар хороонд 27 тохиолдол батлагдахад 20 орон сууцанд халдвар гарсан байна. Энэ хороонд халдвар өргөн хүрээтэй тархсан. Тохиолдол, хавьтлын тоо гээд 400 орчим ойрын хавьтал ХӨСҮТ-д хяналтад байна. 

Нэг тохиолдлын ард 3-4 хүн өвчилж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 20-25 хувьд халдвар илэрдэг. Хэдэн зуугаар өвдөх эрсдэлийг урьдчилан харж, бид хариу арга хэмжээг авч байгаа. БЗД-ийн 26 дугаар хороонд бүртгэгдсэн 27 тохиолдлыг дотор нь задалбал 20-66 насны хүмүүс байна. Үүн дотор 50-66 настай хүмүүс бараг 50 хувь нь байгаа юм. Үлдсэн нь 20-40 хүртэл насны хүмүүс.

Халдварт өртсөн хүмүүсийн 18 нь эмэгтэй, 9 нь эрэгтэй гэсэн үзүүлэлт байна. Цаашид халдвар голомтлон гараад байгаа, гарах эрсдэлтэй гудамж, хороодод хэсэгчилсэн хөл хорио тавих шаардлагатай. Нийслэл хүн амын дунд халдвар тархсан гэсэн эрсдэлтэй бүлэгт орж байна.

Халдвар гарчихсан гээд сууж байх эрх бидэнд байхгүй. Иргэд вакцин тариулсан ч коронаируст халдвараас сэргийлж, гараа угаах, хувийн ариун цэврээ сахих, зай барих хэрэгтэй" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/346131353487322