Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд нийт 189,969 хүнийг дархлаажуулжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
2021 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 730 эмч, ажилтан ажилласан байна. Өчигдрийн 21:00 цагийн байдлаар 17,656, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 188,821 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. 
 
Мөн Өмнөговь аймагт вакцинжуулалт өчигдөр эхэлсэн. Тус аймгийн есөн суманд өчигдөр 723, нийт 1,148 хүнийг вакцинжуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд өчигдөр 18,379, нийт 189,969 хүнийг дархлаажуулжээ.