Халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ажиллалаа.
Тэрбээр "Халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тохиолдолд "Улаан" түвшин рүү орох нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тархалт өндөртэй олон газар тусгаарлалт хийж ирсэн. Энэ хүрээнд БЗД-ийн 26 дугаар хороонд 5 өдрийн хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан иргэдийн санал гомдол ирж, харамсалтай явдал тохиолдлоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "БЗД-ийн 26 дугаар хорооны 1,100 өрхийн 17,550 хүнээс 2 хоногийн хугацаанд шинжилгээ авсан. Ингэхэд 28 батлагдсан тохиолдол гарлаа. Баянзүрх дүүрэгт 3 сарын хугацаанд өндөр идэвхжилттэй голомтолсон халдвар гарч байсан.
ХӨСҮТ болон ЭМЯ тандалтын судалгаа хийж тус хороонд хэсэгчилсэн болон голомтын тандалт хийх шаардлагатай байна гэж үзсэн. Одоогоор 500 орчим хүний шинжилгээний хариу гараагүй байна. Өнөөдрөөс тус хорооны иргэдэд вакцин хийж эхэлсэн. Мөн ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэж дууссан" гэв.