Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баярмөнх: БЗД-ийн 26 дугаар хороонд халдварын 28 тохиолдол батлагдсан тул 5 хоногийн хөл хориог хэвээр нь үлдээж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх тус дүүргийн 26 дугаар хороонд тогтоогоод буй хөл хориотой холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "БЗД-ийн 26 дугаар хороон 17,550 иргэнээс шинжилгээнд хамрагдсанаас 16 мянган иргэний шинжилгээний хариу гараад байна. Үүнээс 28 эерэг тохиолдол гарлаа. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тоог гаргахад өндөр тоо гарч байгаа. Нэг хорооноос 28 тохиолдол гарна гэдэг тоглоом биш. 

Тиймээс БЗД-ийн эрүүл мэндийн төвийн дүгнэлтийг үндэслэж, тус дүүргийн 26 дугаар хороонд 5 хоногийн хөл хориог хэвээр нь үлдээхээр болж байна. Тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Иргэд үүнд маш их хариуцлагатай хандах хэрэгтэй. Бүх иргэнийг шинжилгээнд хамруулаад дараа нь дархлаажуулалтад хамруулна. Эрүүл мэндийн ажилчид нойргүй ажиллаж байхад иргэд дэмжих ёстой" гэв. 

Харин тус хороонд хөл хорио тогтоох болсон тухайд "Шадар сайдын 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 20 дугаар тушаал гэж бий. Уг тушаалд 24 цагаас дээш тандалт судалгааны өргөжүүлсэн ажил хийхээр бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэж Засаг дарга захирамж гаргана гэж заасан. Тиймээс эрүүл мэндийн сайдын хүсэлт, дүүргийн эрүүл мэндийн төвийн шийдвэрийг үндэслэж хөл хорио тогтоохоор болсон" гэдгийг хэллээ.