Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Амь хохирогч гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээллийн дагуу нөхрийг нь саатуулсан

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:19 2021/03/19

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан амь хохирогчийн нөхөр болох 39 настай иргэн Б-г саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Энэ хэрэгтэй холбоотойгоор тус хороонд жагсаал болж, мөн хэргийг улстөржүүлэх, бодит үнэнээс өөр мэдээллүүд цацагдаж байна. 

Иргэд олон нийт, сэтгүүлчдээсээ талийгаачийн ар гэрийнхнийг хүндэтгээд хэргийн талаар худал ташаа, эцэслэн тогтоогдоогүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсэж байна" гэв.

13:25 2021/03/19

Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн. Тодруулбал, өнөөдөр 12:24 цагт "15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна" гэж ирсэн бол 3 минутын дараа буюу 12:27 цагт "Үсэрчихлээ" гэсэн дуудлага ирсэн байна.

Амь хохирогчийг тогтоох хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа" хэмээв. 