Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн ОНЦЛОХ зургуудаас

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Түүнчлэн хаврын чуулганы анхны хуралдаан өчигдөр болж, Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр УИХ 75 гишүүнтэй болоод байна.

Д.Сумъябазар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор түүний оронд нөхөн сонгууль явуулахаар болсон. Тус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч техникийн хүндрэл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр 10 дугаар сарын 10-нд явуулахаар товлоод буй.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75-аас дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан. Тиймээс энэ удаагийн хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлсэн юм. 

Хаврын чуулганаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийг хэлэлцэнэ. 

Даваа гарагт нээлтээ хийсэн УИХ-ын чуулганы онцлох гэрэл зургуудаас хүргэж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг