Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Өмнөговь аймгийн дөрвөн суманд 414 хүн вакцины эхний тунг хийлгээд байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 171,535 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийг аль салбарт ажиллаж байгаагаар нь ангилж харвал,

  • Худалдааны байгууллагын 31,513
  • ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан 25,731
  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын 22,774
  • Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11,403 гэх мэтээр дархлаажуулалтад хамрагдаад байна. 

 Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулах ажил эхэлсэн. Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай суманд дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, 414 хүн вакцины эхний тунг хийлгээд байна. 

Дэлхий дахинаа хамгийн багадаа нэг улсад хэрэглээнд нэвтэрсэн 13 вакцин байна. Үүнээс есөн вакциныг яаралтай горимоор хэрэглэхээр ДЭМБ-аас бүртгэсэн бол бусад вакциныг бүртгэх үйл явц үргэлжилж байна" гэдгийг хэлэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/874860816683398