Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр нь эмчилж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвдсөн хүмүүсийн тоо олширч, эмнэлгийн орны хүрэлцээ хүндэрч байгаа тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "COVID-19 халдварын өдөрт илэрч байгаа тохиолдлын тоо олширч байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн орны ачаалал хүндэрч буй.  Үүний улмаас хөнгөн өвчтөнүүдийг гэрэээр нь эмчилж эхэлсэн.

Ингэхдээ эмчийн үзлэг болон тухайн иргэний өөрийнх нь хүсэлт, гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байгааг хэлье.

Эрсдэл ийм өндөр байгаа нөхцөлд бид яах аргагүй мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Тодруулбал, эрсдэлтэй орчныг илүү хумиж, дэглэмүүдийг чангаруулах нөхцөл рүү шилжиж болзошгүй. Ийм байдалд хүрэхгүйн тулд иргэд илүү хариуцлагатай байх шаардлагатай.

Тэр дундаа хөдөө, орон нутаг руу явах хүсэлтэй иргэд заавал шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариу гарсны дараа орон нутаг руу зорчих ёстойг дахин сануулъя” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/874860816683398