Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 84 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,286 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 3,286 боллоо. Энэ нь нийт бүртгэгдсэн 4,658 тохиолдлын 71 хувийг эзэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 1,284 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,138
  • Хүндэвтэр-136
  • Хүнд-7
  • Маш хүнд-3 хүн байгаа юм.

"Халдвар авсан хүмүүсийг 10 хоног эмчлээд шинжилгээ авалгүйгээр эмнэлгээс гаргаж байгаа"

Эргэн сануулахад, халдвар авсан хүнд шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоног, дээд тал нь 14 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог.

Тиймээс өвчлөл нэмэгдэж байгаа, орны ачаалал үүсэж болзошгүйг үндэслэн өвчтөнүүдийг 10 хоногийн дараа шинжилгээ авалгүйгээр эмнэлгээс гаргаж байгааг өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэлсэн билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/874860816683398