2021/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
16:00
S30
17°
17:00
S30
15°
18:00
S30
13°
19:00
S29
11°
20:00
S29
21:00
S26
22:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 3 хүнээс халдвар илэрлээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Ингэхэд Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна.

Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 58 иргэнээс PCR шинжилгээний сорьц авч шинжлэхэд гуравт коронавирусийн халдвар илэрсэн байна. 

Ингэснээр Хөвсгөл аймагт батлагдсан COVID-19-ийн халдварын тохиолдлын тоо 10 боллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

 

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Шуурхай штаб 

x