Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгийн 6 сумын 23 өрх огт малгүй болсон"

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:15 2021/03/19

ВИДЕО: 

https://www.facebook.com/191166414402268/videos/260671098872139

ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонссоноор зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. 

УИХын гишүүн Л.Энх-Амгаланг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр бүртгэв. 

Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

14:45 2021/03/19

ХХААХҮ-ийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сөрөг хүчнийг төлөөлж үг хэллээ.

Тэрбээр “Малын тэжээлийг татвараас чөлөөлсөн тариалалт, борлуулалтад сөрөг нөлөө үзүүлсэн. Орлогогүй малчид сөхөр эхэллээ. Мал аж ахуйн салбарт чанар бус тоо хөөсөн буруу бодлого байсаар байна.

2020 оны байдлаар 411.1 мянган тонн улаанбуудай хураан авсан. Гэсэн ч ОХУ-аас 156.2 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн нь нэг талаас илүүдэл бий болгосон, эсвэл ургац хураалтын мэдээллийг худлаа гаргасан гэж хэлэхээр байна.

Улс төрөөс хамаарсан төрийн өмчийн компанийн тоог нэмэгдүүлж, төсөвт дарамт үүсгэж байна. Эрх баригчдын өнөөгийн байгаа байдал та бүхний тодорхойлсон алсын хараатай дүйцэхгүй байна гэж дүгнэлээ” гэв.

09:08 2021/03/19

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй Дорноговь, Дунговь, Ховд зэрэг аймагт услын нөөцөд байсан 2.2 тэрбумын үнэ бүхий 3,800 тонн өвсийг үнэгүй, 1,900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олголоо. Отор нүүдэл хийж буй малчин өрхүүдэд 300 мянган тонн өвс тэжээлийн тусламж үзүүллээ.

Баян-Өлгий Цагааннуур, Увс аймгийн Боршоо хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулиар мал амтны бүх төрлийн тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр энэ төрлийн 65 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулсан.

30 гаруй мянган тонн малын тэжээл импортолсон. 2020 оны гуравдугаар  сарын 12-ны өдрийн байдлаар 674.6 мянган мал хорогдсон. Хамгийн их нь Баянхонгор аймагт 344.9 мянган мал хорогдсон байна.

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгийн 6 сумын 23 өрх огт малгүй болсон. 15 сумын 238 өрх малынхаа 50-аас илүү хувийг хорогдуулсан байна” гэлээ.

Хэлэлцэх асуудал:

  1. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар”,
  2. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 