Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Pfizer вакциныг архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд хийнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Pfizer вакциныг архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд хийхээр төлөвлөсөн" гэв. 

Манай улсад дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Одоогоор БНЭУ-ын АстраЗенека, БНХАУ-ын Вероселл вакцинаар иргэдээ дархлаажуулж буй. 

Pfizer вакциныг авахаар хоёр шугамаар ярьж байгаа талаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээлж байсан.

Тэрбээр "Нэгдүгээрт, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт шууд тухайн компанитай холбогдох чиглэлд ажиллаж байна. Энэхүү хоёр шугам болон ЭМЯ гурвын хооронд хурал хийгдээд үүний дараа гэрээ хэлэлцээр хийж, 25,740 орчим Pfizer вакцин орж ирнэ.

Үүн дээр нь суурилаад арилжааны гэрээ хэлэлцээр хийнэ. Вакцины хүртээмж зөвхөн манай улсад гэлтгүй олон улсын түвшинд хүнд байгаа" гэдгийг хэлж байв. 

Манай улс өнөөдрийн байдлаар 155,489 хүнийг вакцинд хамруулаад байгаа юм. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/868068853777208