Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: 766 сая төгрөгийг дүүргүүдийн эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсөнд олгосон

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэж байна. 

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Эрүүл мэндийн ажилчдын илүү цагийн мөнгийг олгож байгаа юу? Вакцинаа хийлгээд эхний тунгаар дархлаа тогтох уу? Дархлаажуулалтын ажил сайн явагдаж байна гэж үзэж байна” хэмээв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн яамнаас 766 сая төгрөгийг дүүргүүдийн эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсөнд олгосон. Вакцинжуулалтад ажиллаж байгаа ажилчдын илүү цагийн хөлсийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн.

18-аас доош насныханд вакцин хийх асуудал судлагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 34 мянга, боловсролын салбарын 184 мянган хүнийг вакцинжуулах ажил явагдаж байна. Вакцины эхний тунгаар бүрэн гүйцэд дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунгаас 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно. Иргэдийн дунд вакцин хийлгээд л дархлаатай болно гэсэн буруу ойлголт байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/868068853777208