Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Ардчилсан Намын даргаар Э.Бат-Үүл сонгогджээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Нам/АН/-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021оны гуравдугаар сарын 17-нд цахимаар явагдлаа. Цахим сонгуульд нийт 56,985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.

Энэхүү сонгуулийн дүнг өнөөдрийн 4:11 уулзалтаар танилцуулав.

Нийслэлийн Ардчилсан Намын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдсон бол

  • Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр,
  • Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа,
  • Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар,
  • Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн,
  • Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан,
  • Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.

АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхэлнэ.

 

Эх сурвалж: Ардчилсан Нам