Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдмаа: Монгол Улс хүн амынхаа 6.7 хувийг дархлаажуулаад байгаа нь маш өндөр үзүүлэлт

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдрийн 17:00 цагийн байдлаар  41 цэгт 97 багийн 671 ажилтан 15,748 хүнд вакцин хийснээр нийслэлийн хэмжээнд 155,489 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. 

Вакцины хангамж хэрхэн хийгдэх талаар мэдээллийг танилцуулъя. Манай улс хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөснөөс 11.3 хувийг нь хандив тусламжаар, 20 хувийг нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, 30 хүртэлх хувийг нь Засгийн газар худалдан авахаар болсон. Худалдан авах вакцины хувьд гэрээ, хэлэлцээ хийгдэж байна. Шууд хийсэн худалдан авалт одоогоор алга байна. 

 
ЭМЯ

464,000 тун вакцин хурдан дуусаж байгаа талаар эргэлзээтэй мэдээлэл гарах болсон. Бүх вакцин хоёр тунгаар хийгдэх учраас нийт тоог хоёрт хувааж хэдэн хүнийг дархлаажуулахыг ойлгоорой. 

Өнөөдрийн байдлаар манай улсын хүлээж аваад буй вакцинууд:

 
ЭМЯ

Дархлаажуулалтын явцыг дэлхийн дундажтай харьцуулж харвал:

 
ЭМЯ

Монгол Улс хүн амынхаа 6.7 хувийг дархлаажуулаад байгаа нь маш өндөр үзүүлэлт гэж үзэж байгаа" хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/163829958904641