Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт 149, орон нутагт 9 тохиолдол батлагдсан. Нийслэлд бүртгэгдсэн 21 тохиолдлын эх уурхай тодорхойгүй"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 17,044 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 158 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,498 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, ес нь орон нутагт бүртгэгдлээ. Төв аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагдсан. Шинээр голомт үүсээгүй.

Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо,
  • БГД-ийн 10, 15, 25 дугаар хороо,
  • СБД-ийн 17, 18 дүгээр хороо, 
  • СХД-ийн 6, 8,  20, 25, 41 дүгээр хороо, 
  • ХУД-ийн 18 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 81 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 1,201 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,075 хүндэвтэр 115, хүнд 8, маш хүнд 3 хүн байна.

Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, нэн хүнд хүний тоо нэмэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгая. 24 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн 81 настай эрэгтэй нас барлаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/163829958904641

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 3,965 /2021.03.18/

  • Улаанбаатар-3,607 /сүүлийн 24 цагт 149 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6 
  • Архангай-4 
  • Орхон-25
  • Төв аймаг-18 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Сэлэнгэ аймаг-217
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь аймаг-32 байна.
  • Хөвсгөл-7 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.