Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ ба Япон улсын туршлага" сургалт боллоо

ikon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад виртуал хөрөнгөтэй, холбоотой хууль, эрх зүйн тогтолцоог бий болгох ажлын хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас “Bиртуал хөрөнгийн үйлчилгээ ба Япон улсын туршлага” сэдэвт сургалтыг энэ сарын 09-нд зохион байгууллаа. Дэлхийн банк, Япон улсын Санхүүгийн үйлчилгээний газартай хамтран явуулсан энэ удаагийн сургалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан хаагчид хамрагдсан юм.  

Япон улсын виртуал хөрөнгийн үйлчилгээний салбар нь бусад улс орнуудтай харьцуулахад 2014 оноос хойш эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар 3.5 сая зах зээлийн идэвхтэй оролцогчидтой томоохон салбар бөгөөд тус улсын Санхүүгийн үйлчилгээний газар зохицуулалт тавьж, хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг юм. Тус байгууллагаас сургалтын үеэр сайн туршлага, эрх зүйн орчин, хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлэх аргачлал, олон улсын шаардлагуудын талаар нээлттэй хэлэлцэж мэдээ, мэдээлэл өглөө.

Сургалтад оролцогчид олон улсын тэргүүний туршлагаас суралцахын зэрэгцээ Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй цаг үеийн асуудлаар буюу виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний талаар санал солилцож, туршлага судалсан сургалт боллоо. 

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо