Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт 55-59 насны иргэдийг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

Сүхбаатар дүүрэг
2021 оны 3 сарын 18
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны 55-59 насны иргэдийг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулна.

Иргэд дараах хуваарийн дагуу дараах цэгүүдэд очиж дархлаажуулалтад хамрагдана. Үүнд,  

  • 1-5 дугаар хорооны иргэд: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
  • 6-8 дугаар хорооны иргэд: Монголын Хүүхдийн ордон
  • 9-11 хорооны иргэд: Монгол 3 дугаар сургууль
  • 12-14 хорооны иргэд:  Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
  • 15-20 хорооны иргэд: Сүхбаатар сувилалын газарт тус тус дархлаажуулалт хийнэ.